Ч.Хүрэлбаатар: Гүтгэнэ, гүтгэнэ гэхэд арай дэнэдэж байна
2017/10/30

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нь өөрийн цахим хуудсандаа "Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ" хэмээн нийтлээд байна. Харин АМГТГ-аас дээрх хүмүүсийн эзэмшдэг хайгуулын болон тусгай зөвшөөрөлтэй компани өмнө нь болон одоогоор бүртгэгдээгүй байгаа талаарх албан бичгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа дэлгэлээ. Тэрээр “Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт. Сайт руу орж шалгана уу?!!!” хэмээн нийтэлж, “Гүтгэнэ, гүтгэнэ гэхэд арай дэнэдэж байна” гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулахаа мэдэгджээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хууль, цагдаагийн байгууллагад ийнхүү гомдол гаргавал Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Зөрчлийн тухай хуулиар “Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан” хэрэгт унах бололтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • saraa
    gutgulen gutgulen ulairad bhiin bolichoochee naad bicheg chin evlyyleg bhaa
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
  • зочин
    Хөлсний бичээчид гэж хачин хүмүүс шүү. ЯМАР Ч ЛИЗЕНЦГҮЙ гэдэг тамга тэмдэгтэй бичигт итгэхийг хүсэхгүй. Нотолгоогоо үзүүл гээд байсан үзүүлсэн байна. Үзүүлэхээр хуурч байна гэнэ үү. Одоо тэгээд яах ёстой юм бол. Төрсөн цагаасаа хойш хийж байсан бүх зүйлээ бичлэгээр бүрэн эхээр нь үзүүл гэх юм биш биз. Мэдэх л хүмүүс шүү. Гаргаад ирвэл аягүй бол энэ урт юмыг чинь хэн үээх юм гэх байхдаа. Ха ха ха
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
Сонин хачин