Ерөнхийлөгчийн хоригийг дэгийн тухай хууль зөрчиж хэлэлцсэнтэй холбоотойгоор УИХ-ын дарга шаардлага хүргүүллээ
2017/10/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өчигдөр Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьсан. Энэхүү асуудлыг өнөөдөр байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд уг асуудлыг оруулан батлах гэж байхад нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дэгийн тухай хууль зөрчиж буйг сануулсан. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд  байнгын хороогоор хэлэлцээгүй асуудлыгчуулганы нэгдсэнхуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараалалд оруулан баталсан. Улмаар байнгын хорооны хуралдааны өмнө гишүүдэд Ерөнхийлөгчийн хоригийг тараасан. Энэ  нь гишүүд уг асуудалтай танилцах боломжийг олгосонгүй, зарим гишүүд хэлэлцэх асуудлын материал хүргэгдээгүй зэрэг нь хууль зөрчсөн асуудал боллоо. Тиймээс энэ мэтээр УИХ-ын дотоод үйл ажиллагаа сүүлийн нэг жилийн хугацаанд байнга хууль зөрчиж байгааг анхааралдаа авч, зөрчил гаргахгүй хуулийн дагуу ажиллах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин