Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчидтэй уулзлаа
2017/10/27

Өчигдөр гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчдийн газрууд үндэсний бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж ажиллахаа онцолжээ. Мөн тулгамдаж буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх арга замаар санал солилцсон байна.

Уулзалтыг МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандартчилал хэмжил зүйн газрын удирдах албан тушаалтнууд болон салбар салбарын 150 гаруй бизнес эрхлэгчид оролцсон байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин