Шинэ цэвэрлэх байгууламжийг 2021 онд ашиглалтад оруулах боломжтой
2017/10/24

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудалд энэ хавар гэхэд ханцуй шамдан ор, Х.Баделхан гишүүн хар толгойгоороо хариуцна шүү!

Төв цэвэрлэх байгууламж бол шийдлээ хүлээж буй томоохон асуудлын нэг яах аргагүй мөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаар өнөөдөр цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтайочиж танилцлаа.

Энэ үеэр УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны дарга Ц.Гарамжав, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, БХБ-ын сайд Х.Баделхан болон Нийслэлийн удирдлагуудын төлөөллийг газар дээр нь байлцуулж, Ерөнхий сайд тодорхой үүрэг даалгавар өгсөн юм.  Тэрбээр “Шинэ цэвэрлэх байгууламжийг шинэчлэлийн асуудалд энэ хавар гэхэд яаралтай ханцуй шамлан орж 2021 он гэхэд ашиглалтад орох ёстой, Х.Баделхан гишүүн хар толгойгоороо хариуцна шүү” хэмээн үүрэгдлээ.

Усыг 90 хувьтай цэвэрлэх ёстой байгууламж өнөөдөр 78,7 хувьтай цэвэрлэж байна

Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж нь 140 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хоногт дунджаар 160000-190000м3 бохир усыг хүлээн авч механик, биологийн цэвэрлэгээг хийн, хор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлдэг аж. 1964 онд байгуулагдсанаас хойш 54 жилийн турш үйл ажиллагаагаа тасралгүй явуулж ирснээс чанарын шаардлага эрс муудаж, элэгдэл гэмтэлд ороод байгаа юм. Асуудалгүй ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж усыг 90 хувьтай цэвэрлэж байвал хэвийн гэж үздэг байхад өнөөдөр 78,7 хувь буюу маш хангалтгүй хэмжээнд цэвэрлэж байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламжийн тулгамдаж буй асуудлууд нь:

-Сүүлийн жилүүдэд хүлээн авч байгаа бохир усны хэмжээ болон бохирдол эрс нэмэгдсэн

-Бохирдуулагч үйлдвэрүүд нь \арьс ширний үйлдвэр\, урьдчилсан цэвэрлэгээ хийгээгүй өндөр бохирдолтой усыг төвлөрсөн шугаманд нийлүүлдэг

-Бохир усны шугам сүлжээний насжилт өндөр болж муудсан

-Лаг бүрэн боловсруулах технологийн дамжлагагүй байгаагаас лагийг задгай талбайд хатаадаг нь үнэр гарах эх үүсвэр болдог гэх зэрэг шалтгаануудаас үүдэлтэй ажээ. Үнэр гаргагч эх үүсвэр болсон лагийг хлорын шохойн уусмалаар лагийн картанд цацалт хийж үнэрийг саармагжуулах түр зуурын арга хэмжээнүүдийг авдаг юм байна. Мөн лагийг зөөж аюулгүй газар булах, доорх үлдсэн лагийг хучиж дээр нь ногоон байгууламж хийнэ” хэмээн УСУГ-ын дарга Ц.Төрхүү хэлж байлаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин