АЗХ-ны ерөнхийлөгчид Б.Хайдавмөнх хүч үзнэ
2017/10/19

Ардчилсан намын залуучуудын холбооны шинэ удирдлагад өрсөлдөх нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэллээ.

АЗХ-ны одоогийн Ерөнхийлөгч С.Дэмчиг өнгөрсөн 9 дүгээр сард болсон Ардчилсан залуучуудын холбооны ээлжит VI бага чуулганы үеэр ажлаа өгөхөө мэдэгдсэн. Тэрбээр АНУ-д суралцахаар болсон тул өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч буй. Тэгвэл АЗХ-ны дараагийн Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсэн байна.

АН-ын нарийн бичгийн дарга,  АЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд энэ албан тушаалд өрсөлдөхөөр зэхэж буй бол  2 дахь өрсөлдөгчөөр Б.Хайдавмөнх тодорч байна. АЗХ-ны дэд тэргүүнээр ажилладаг тэрбээр бизнесийн салбарт амжилттай яваа залуусын аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин