Ц.Цогзолмаа: Багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарна
2017/10/19

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

УИХ-ын гишүүн Б Дэлгэрсайхан: Сурах бичгийн бизнесийг цэгцэлж чадах уу. Хөдөө орон нутагт баригдаж байгаа сургууль цэцэрлэг, өргөтгөл шинэчлэлийн ажлыг Боловсролын яам хариуцан ажилладаг байдлыг таслан зогсооход хэрхэн анхаарч ажиллах вэ. Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа багш нарыг сургалтад хамруулах, тэдний боловсролд хэрхэн анхаарч ажиллах вэ?

БСШУС-ын сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаа: Сурах бичгийн асуудлыг цэгцлэх ажлын хэсэг байгуулж ажиллана. Урт удаан настай сурах бичгийг хэвлэлтэд оруулж, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэж бодож байна. Мөн багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана. Харин тендерийн асуудлыг хэрхэн шийдвэр боломж байгааг холбогдох яамтай хамтран шийдвэрлэхэд анхааръя.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин