Т.Аюурсайханд ёсзүй гэж байна уу?
2017/10/18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилохыг дэмжин, баталлаа. Санал хураалтад нийт 69 гишүүн оролцсоноос 11 нь дэмжих боломжгүйгээ эсрэг кноп дарж илэрхийллээ.

Томилгоог хийхийн өмнө гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Дэмжихгүй. Парламентад байгаа залуучууддаа дэндүү муу муухайгийн үлгэр жишээ үзүүлж байна.  Таны хүүхэд улс төрд явж байгаа юм билээ.

Та Ерөнхий сайдад өрсөлдөж, хамт олноороо дүнгээ тавиулсан. Ерөнхий сайдыг томилох болоход орж ирээгүй. Тэгсэн хэрнээ зарчим үнэт зүйл ярих дуртай. Шадар сайд болохгүй гэсэн, нүх болгон руу ороод байдаг хүн биш ээ гэсэн. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тайлбарлалаа. Таны хэлсэн үг үргэлж өөрчлөгдөх юм байна. Тийм учраас дэмжихгүй байгаа юм.

Та намын даргаар ажиллаж байсан, бид шинэчлэлийн хөдөлгөөн өрнүүлж байсан. Та дарга хийж чадаагүй. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Ерөнхий сайдтайгаа та хэр гар нийлж ажиллах юм. Улс төрийн булхай луйвар ингэж явах юм бол засаж чадахгүй. Ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй.

Түүний энэхүү үйлдлийг иргэд ёсзүйгүй хэмээн шүүмжилж байна. Ер нь чуулганы танхимд гишүүн үг хэлэхдээ ард түмнээ, өөрийгөө, төр ёсоо хүндэтгэж хүндэтгэлтэй ханддаг. Гэтэл Т.Аюурсайхан мэтийн хүмүүс гишүүн болмогцоо энэ мэт авир гаргаж байгаа нь олон нийт тэр дундаа ахмадуудын бухимдлыг төрүүлж байгаа нь дамжиггүй. Гэхдээ камерийн өмнө, олон нийтийн өмнө дүр эсгэх ёстой гэж байгаа юм биш. Зөвхөн хувь хүний бага ч гэсэн ёсзүйтэй байж, ард түмэн төрөө хүндэтгэж элдэв хүний санаанд оромгүй доромжлол хараалыг хэлэхгүй байгаасай гэж хүсэх юм.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (13)

  • Ө. Энхтүвшинг өмөөрч байна
    Хэрүүл дэгдээж байгаа хүнийг л шударга, хэн ч хэлээгүй үгийг хэллээ гэж энд бичсэнийг хараад ой гутлаа. Хүнийг насаар нь гутааж зөнөх ёстой бол зөв зөнө гэхчлэн доромжилж байгаа чинь гутамшиг даа. өөрсдөө та нар удахгүй хөгшрөөд, яс махаараа мэдэрнээ. Хар царайтай, хэрүүлч Аюурыгаа дагаад зайлцгаа.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Гэрэлээ
    Харин ч Их хурлын гишүүд бүгд ийм байдаг болоосой гэж бодогдсон шүү Тэр энэ чигээрээ байна гэдэгт эргэлзэхгүй байна Баяр хүргэе амжилт хүсье
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • чимэг-очир
    үнэн үг хэлсэнд бүү өшөрхи.
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Шударга үг гашуун л сонсогддог юм. Одоо л хэлэхгүй юм бол хэзээ хэлнэ гэж
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Алт
    Аюурсайхан залуу хүн маш шудрага үнэн үг хэлсэн. Энхтүвшин бол ичиж амьдрах ёстой үргэлж шантажаар албан тушаалийн төлөө явж ирсэн , албан тушаалын төлөө хэнтэй ч нийлнэ.. Хэнийг ч худалдана, залуучуудад үнэхээр муухай үлгэр дууриалал үзүүлж байгаа хогын нөхөр. Ичээсээ , албан тушаалын төлөө намаа худалдах гэж Энхбаяр луу гүйж байсан ч удаа би дэмий л өмнөөс нь ичих юмдааа, ичиг ичиг
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Irgen
    Үнэн үг хэлсэн ноен өшөөтэййй гэж... Би залуу хүн, нийгэм Энхтүвшин шиг 2 нүүртнээс цэвэрлэгдээсэй гэж боддог. Хөгийн хөгшин төгцөг. Бүр ичиж үхэх ч багадана. Аюурсайхан мундаг залуу. Дэмжинэ.
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Үнэн үг л хэлсэн шүү дээ. Аюурсайхан зоригтой шударга гишүүн
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Үнэн үг хэлсэн хүнд ноен өшөөтэй гэж...
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин
    ҮНЭН Л ЮМ ХЭЛСЭН БАЙНА. БУСАД НЬ ХЭЛЭХЭЭР ЁС ЗҮЙТЭЙ АЮУРСАЙХАН ХЭЛЭХЭЭР ЁС ЗҮЙГҮЙ БОЛЧИХДОГ. ЮМ УУ. БИЧИХ ЮМАА ОЛЖ БИЧ Л ДЭЭ
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Сүмбээ
    Ёс зүй гэдэг харсан ч хараагүй царайлж мэдсэн ч мэдээгүй царайлж хэлэх үгээ ч хэлж чадахгүй бэртэгчин хүнийг ес зүйтэй гэдэг юм уу. Энэ их хуралд сууж байгаа хүн бүхэн ингэж санал бодлоо шудрагаар хэлж чадахгүй чацга царайлаад л сууж байгаагаа их ес суртахуунтай гэж хэлэхгээд байгаа вм уу Энэ залуу маш мундаг жинхэнэ эр хүн улс төрч эх оронч залуу гээ ард түмэн үнэлж байна Ингэж үнэнийг хэлж чадахгүйгээс наад сонгогдсон сайдуудаа хар даа чаааваас харж л байя ... Цаг хугацаа Бүхнийг харуулнаа
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Сүмбээ Ёс зүй гэдэг харсан ч хараагүй царайлж мэдсэн ч мэдээгүй царайлж хэлэх үгээ ч хэлж чадахгүй бэртэгчин хүнийг ес зүйтэй гэдэг юм уу. Энэ их хуралд сууж байгаа хүн бүхэн ингэж санал бодлоо шудрагаар хэлж чадахгүй чацга царайлаад л сууж байгаагаа их ес суртахуунтай гэж хэлэхгээд байгаа вм уу Энэ залуу маш мундаг жинхэнэ эр хүн улс төрч эх оронч залуу гээ ард түмэн үнэлж байна Ингэж үнэнийг хэлж чадахгүйгээс наад сонгогдсон сайдуудаа хар даа чаааваас харж л байя ... Цаг хугацаа Бүхнийг харуулнаа
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Сүмбээ
    Ёс зүй гэдэг харсан ч хараагүй царайлж мэдсэн ч мэдээгүй царайлж хэлэх үгээ ч хэлж чадахгүй бэртэгчин хүнийг ес зүйтэй гэдэг юм уу. Энэ их хуралд сууж байгаа хүн бүхэн ингэж санал бодлоо шудрагаар хэлж чадахгүй чацга царайлаад л сууж байгаагаа их ес суртахуунтай гэж хэлэхгээд байгаа вм уу Энэ залуу маш мундаг жинхэнэ эр хүн улс төрч эх оронч залуу гээ ард түмэн үнэлж байна Ингэж үнэнийг хэлж чадахгүйгээс наад сонгогдсон сайдуудаа хар даа чаааваас харж л байя ... Цаг хугацаа Бүхнийг харуулнаа
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Зөв шүү, сайд болохгүй энэ тэр гэж ярьж ярьчаад ичээсэй, одоо ямар нөхцөл байдал өөрчлөгдөж байна ? Албан тушаалын донтой юм, түрүүнд нь жигүүр гэж давхиж байснаа албан тушаал аваад таг болсон үнэн үл бүтэх найдваргүй нөхөр
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
Сонин хачин