УИХ-ын нэгдсэн чуулганаар сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Яг одоо шинээр томилогдох сайд нар болон Ерөнхий сайдаас гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Их хурлын гишүүд тавьсанаар бяртай засаг бүрдлээ гэж хэлж болохгүй. Харин Засгийн газартаа өөр нэр өг. Ө.Энхтүвшин даргыг сайд болоосой гэж хүссэн хүмүүсийн нэг би. Хагаралтай хэцүү үед гарч ирж байгаа та гагнуурын үүрэг гүйцэтгэх ёстой. Тиймээс Ө.Энхтүвшин сайддаа амжилт хүсч байна" гэлээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)