М.Билэгт: Мэргэжлийн хяналтын байцаагчид ард иргэдийг шантаажилж байна
2017/10/18

УИХ-ын нэгдсэн чуулганаар сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Яг одоо шинээр томилогдох сайд нар болон Ерөнхий сайдаас гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

М.Билэгт:

-Мэргэжлийн хяналтын байцаагчид жижиг дунд үйлдвэр эрхлэгч болоод бизнес эрхлэгчдийг дарлах замаар шантаажилж байна. Магадгүй энэ байдлаас болж гадны хөрөнгө оруулагчид залхаж, зугтаж, дөлж байна. Энэ байдалд анхаарлаа хандуулаач ээ. Төр иргэнээ шантаачилж болдог юм уу.  Тэгэхээр төрийн хяналтын албан хаагчдын ёсзүйтэй болгох тал дээр онцгой анхаарал хандуулж хариуцлагын тогтолцоог өшөө өндөржүүлэх тал дээр юу хийх вэ?

Ө.Энхтүвшин: 

-Өнгөрсөн хугацаанд төрийн ажил дээр гарсан ноцтой гэж хэлж болох дутагдал хяналтын тогтолцоо их суларсан явдал. Төрийн хянан шалгах хороог татан буулгасан. Нэгдсэн зохицуулалт удирдлага байхгүй болсон. Үүнийг л зохицуулах үүднээс мэргэжлийн хяналтын байгууллагыг байгуулсан байгаа юм. Ямар үр дүнд хүрсэн, ямар дутагдал байгааг нягталж үзэхгүй өдийг хүрлээ. Гэхдээ би нягтална. Бүх зүйлд хуульд захирагддаг, иргэддээ тусалдаг, хянаж захирдаг биш ёсзүйтэй ажиллахыг л би шаардах болно. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин