Таван настай охины хүчирхийлүүлсэн хэргийн дуулиан одоо ч намжаагүй байна. Нэн ялангуай алхаж ч чадахгүй, эмнэлгийн төмөр сандал дээр хэвтэх бяцхан охиныг үзлэгийн хураамж 10000 төгрөг байхгүй бол үзэхгүй хэмээн олон цагаар хүлээлгэж, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээсээ урьтаж хураамжийн мөнгийг чухалчилсан асуудалд олон нийт бухимдсаар буй. Тэгвэл энэхүү хураамжны асуудлыг цуцлахаар болсоноо Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцоллоо.
Сэтгэгдэл байхгүй байна