Т.Аюурсайхан: Шинэ засаг хуучин засгийн алдааг засах ёстой
2017/10/18

УИХ-ын нэгдсэн чуулганаар сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Яг одоо шинээр томилогдох сайд нар болон Ерөнхий сайдаас гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "2017 оны наймдугаар сарын 23-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал өгсөн. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрчлөлтийн төлөө явах байх гэж итгэж байгаа. Хамгийн түрүүнд шинэ засаг хуучин засгийн алдааг засах ёстой. Сайд хүн өөрийнхөө хамаарал бүхий компанид концессийн гэрээ авсаныг шалгаж, эцэслэх хэрэгтэй. Цаашдаа хэлсэн ярьсандаа байж хүмүүсийг бухимдаж төөрөлдүүлэхгүй хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэх мөн хэрэгтэй. Гадныхнаар эдийн засгаа удирдлуудаг явдал, ОУВС-тай яриа хэлэлцээр хийж гэрээ хэлцлээ үргэлжлүүлэхдээ маш их анхаарал болгоомжтой байх хэрэгтэй" гэдэг саналыг хэллээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин