У.Хүрэлсүх: Парламент, засгийн газрын гишүүд тусдаа байна гэж би хэлж байгаагүй
2017/10/18

УИХ-ын нэгдсэн чуулганаар сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Яг одоо гишүүд шинээр томилогдох гэж буй сайд нараас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Шадар сайдад томилогдож буй Ө.Энхтүвшингээс асуулт асууж хариулт авлаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний асуултад "Бяртай чадалтай, хариуцлага хүлээж чаддаг, салбараа ард түмнийхээ өмнө аваад явчих, төрийн ажилд туршлага мэдлэгтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсээр кабинетээ бүрдүүлэхийг зорьсон.  Дэлхийн жишигт парламентээс Засгаа бүрдүүлдэг. Ганц манайд ийм үзэгдэл болж байгаа юм биш. Би парламент, засгийн газрын гишүүд тусдаа байна гэж би хувьдаа ярьж байгаагүй" гэх хариулт өгсөн юм.

Харин О.Баасанхүү гишүүн нэмэлтээр "Манайх парламентийн засагтай байж яаж өөрөө, өөрийгөө хянах юм. Өөрөө өөрийгөө хүн яаж хянадаг юм. Үүнийг надад хэлээд өгөөч. МАН-д Засагт орж чадаагүй чадалтай мянга түмэн хүн байгаа. Өөрийн чин ярианаас энэ 15 хүнээс бусад нь чадалгүй гэж ойлгож болох уу" гэж асуулаа.  Хариуд нь  Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цадиг замбараагаа алдсан парламент, засаг төр гэж алга. Хяналтгүй юм хийж байгаа зүйл огт байхгүй. Баасанхүү гишүүн улстөржүүлж ярих боль" гэв.

Д.Дуулим

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин