Засгийн газрын гишүүдээ эцэслэн батална
2017/10/18

Өнөөдөр УИХ нэгдсэн хуралдаанаа 10.00 цагаас хийхээр товлоод байгаа.

Энэ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдээ эцэслэн батлах учиртай. Ингэснээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаагаа эхлэх боломжтой болно.

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт буюу энэ сарын 12-ны өдөр сайдуудын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр  хүргүүлсэн билээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хариуг албан бичгээр өгснөөр Ерөнхий сайд кабинетынхаа сайд нарын нэрийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. 

Үүний дараа УИХ-ын холбогдох байнгын хороод өдөр хуралдаж  сайдад нэр дэвшигчдийг олонхийн саналаар дэмжээд байгаа юм.  Байнгын хороон дээр дэмжигдсэн сайд нарыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин