Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн нууцлалыг ил болгох талаар ажил хийнэ
2017/10/18

Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдоржийг томилох асууудлыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайд болон нэр дэвшигч нэр дэвшигчээс "Хуулийн завхрал, оффшор, "60 тэрбум" болон С.Зоригийн амь насыг  хөнөөсөн хэргийн талаар ямар байр суурьтай байгаа, хэрхэн шийдэх талаар тодруулав.

Харин түүний энэхүү асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол төр хууль бус зүйлд өвдөг сөхрөх ёсгүй. Ний нуугүй хэлэхэд эрхэм гишүүд та бүхэн маань ч гэсэн айдастай амьдардаг. Өөрийн бодсон санасан зүйлээ хэлж чаддаггүй. Энэ бүхний төлөө сэтгэл санаа нийлж ажиллана гэдгээ хэлэхийг хүсч байна. Хууль тогтоомж зөрчсөн асуудалд хуулийн дагуу хичээн ажиллах болно. Надаас болон манай Засгийн газрын гишүүдээс хэзээ ч хууль бус юм битгий хүсээрэй" хэмээн хариулсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин