Ц.Оюунгэрэл: Хүний амь тасалдаг Ерөнхийлөгчтэй баймааргүй байна
2017/10/17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа тухайгаа өчигдөр олон нийтэд дуулгав.

Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас "Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна.  

Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Их засаг хуульд цаазын ял оноох хэд хэдэн тохиолдол байсан талаар ч хуульч судлаачид илэрхийлж байгаа юм. Тухайлбал, урсгал усанд хувцсаа угаасан хүнийг цаазалдаг байсан, урвагчдыг цаазалдаг байсан гэх мэт жишээнүүд ч байна" хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагыг эсэргүүцэж байгаа талаараа цахим хуудснаа бичжээ. Тэрбээр "Цаазын ялыг эсэргүүцэж байна. Хүний амь тасалдаг Ерөнхийлөгчтэй баймааргүй байна" гэж  твиттертээ жиргэсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    Хүний гарт үхээд байгаа нь тэгээд яах юм. Чинийхээр бол гэмгүй хохирогчид хохь нь юмуу тэгээд. Ерөнхийлөгч гар нь цэвэр бол болчихдог юмуу.
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Irgen
    Vxsen xvn ni tsaazaar awaxuulaad alsan xvn ni tsaazaar awch bdoggvi aluurching demjeed bna u da
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • hh
    chi zugr amerik uvugu dologod shoudalgui zail
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • zochin
    Mongol ulsad tsaaziin huuli shaardlagatai bn. Tsaaziin huuli hurdan batlagdaasai. Yorzgor Oyungerel guai taniig demjikh hun end negeehen ch bhgui bhaa!!
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • l
    Za uuchilaarai Oyungerel guai hohirood uldej buy hohirogch n tegeed yah ve!!!! Hunii unergui 5 han nastai byatshan amitanii amidraliig orvongoor n erguulsen buzar novsh amid yavaad yahiin.Shorond ter olon jil tejeegeed yahiin!!!!
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
Сонин хачин