Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилно. У.Хүрэлсүх засгийн тамгыг атгах албан ёсны эрхтэй болсноор, танхимын сайд нарыг томилох галт тэрэг шууд хөдөлнө. МАН-ын Генсек Д.Амарбаясгалан хэлэхдээ сайдын суудалд хэн хэнийг суулгах талаар ямар нэгэн тохироог Бага хурлаараа хийгээгүй гэсэн. Тэрчлэн У.Хүрэлсүхийн даргалах засагт хэн хэн сайдаар ажиллах вэ гэдэг асуулт хариулт нэхэж буй билээ. Гол нь МАН-аас сонгогчдод амласан сонгуулийн Мөрийн хөтөлбөрийг хөрсөн дээр буулгах, жинхэнэ мэргэжлийн засгийг байгуулж чадах уу, салбарынхаа асуудлыг нэвтэрхий мэдэх, чадварлаг хүмүүсээ сайдын суудалд суулгах уу гэдэг нь гол асуудал юм. Тиймээс ч сайдад яригдаж буй хүмүүсийн талаар хэлэх үгс байна.
Ж.Мөнхбатын оронд хэн ЗГХЭГ-ыг удирдах вэ?
ЗГХЭГ-ын даргад шинэ Ерөнхий сайдтай ойр хоёр хүний нэр яригдаж буй. Тэд бол Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ. Хэн хэн нь өмнөх засаг буруу ажиллаж байгааг хэлж, балагтай үйлдлүүдээ засан залруулах ёстойг сануулж байсан хүмүүс. Гэхдээ алдах эрхгүй энэ засагт сайн түшиг багана болох хүн бол Г.Занданшатар болов уу.
Монгол Улсын Шадар сайдаар хэн тодрох вэ?
Өнөөдөр ЕС болох У.Хүрэлсүх 404 хоног насласан Ж.Эрдэнэбатын удирдаж асан засагт Шадар сайдаар ажиллаж байсан билээ. Улс орны онцгой чухал асуудлуудад анхаарал хандуулах чиг үүрэгтэй албаа тэр сайн гүйцэтгэж байсан. Тэгвэл дараагийн “шадар”-аар хэн ирэх вэ гэдэг нь мэдээж анхаарал татаж буй. Хэвлэлүүд хийгээд сошиалаар Д.Сумъяабазар, Я.Содбаатар, Ч.Улаан, Д.Хаянхярваа нарын нэрс яригдаж байгаа юм. Ажлын хүнд ачааны ихийг үүрэх энэ албанд хариуцлагатай, ноён нуруутай хүн ирвэл зүгээр гэж олон нийт харж буйг тодотгоё.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл байхгүй байна