Ахмадууд: Сар шинийн баяр шиг сайхан баяр болж байна
Ахмадын баяр болж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойрогтоо ажиллаж, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Түүний хувьд тойргийн иргэдтэйгээ аль болох ойр холбоотой ажилладаг гишүүдийг нэг. Тиймээс ч ахмад настангууд ихэд ам сайтай байдаг юм байна.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Орхон аймгийн 250 гаруй ахмад буурай цуглаж нэгэн мөчийг баярлаж, хуучилж өнгөрөөлөө. Ахмадуудын хувьд “Сар шинийн баяр шиг дуутай хууртай, идээ ундаа элбэг, торго дурдан бэлгэнд авсан их сайхан арга хэмжээ болж байна. Ард иргэдтэйгээ хамгийн ойрхон байдаг, нэг хүний ч гэсэн бодол санааг сонсож, ажил хэрэг болгохоор эрэлхийлдэг хүн бол манай гишүүн. Тиймээс бид сонгосон энэ гишүүндээ ихэд сэтгэл хангалуун байдаг. Үргэлж ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдэд анхаарал тавьж байдагт нь талархаад баршгүй юм” хэмээж байсан юм.
Мөн энэ үеэр Орхон аймгийн ерөнхий боловсролын 17, 15, 23-р сургуулийн багш нар Боловсролын тэргүүний ажилтан, Уурхайчин Согоот багын ахмадууд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан болцгоож, энгэрээ мялаалгасан торгон мөч ч тохиолоо.
“Шүдний өвчин”, “шилтэй ус” биш ШАТАР, ДААЛУУ бэлэглэв
Орхон аймаг 22 багтай. Эдгээрээс долоон баг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тойрог бөгөөд энэ удаад “Их залуу” багийн ахмадуудад чөлөөт цагаа зөв сайхан өнгөрөөхөд нь туслах үүднээс шатар, даалуу зэргийг гардуулан өгсөн юм. Ахмадууд мөн л сэтгэлийн үгээ дайж “Азай буурлуудынхаа хүсэл сонирхлыг бодолцож үргэлж тусалж дэмжихийг зорин ажиллаж байдаг Баасанхүүдээ баярлалаа. Бидэнд оюуны болон спортын давхар давхар хөрөнгө оруулалт хийж байна” гэцгээж байлаа.
Түүнчлэн, тойргийнхоо 90-ээс дээш насны 25 ахмадын гэрт очиж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Гэргийнхээ сэтгэлийг ИЛЧЛЭХ торгон мөч
Гишүүн маань тойргийнхоо төрөх эмнэлгээр зочлоод бүр уламжлал болчихож. Эмнэлгийн сувилагч, эмч нар нь ч гэрийнхээ нэг гишүүн орж ирж байгаа аятай хүлээж авч байх юм. “Таниар сонин юу байна, бид нараар ийм сонинтой” гээд л элдэв бишүүрхэж зовсон шинжгүй ярьж байснаас нь ажиглахад.
Ингээд өрөө болгоноор орж ээжүүдтэй мэнд мэдэж биеийн байдал, хүүхдийн бойжил, эмнэлгийн нөхцөл гээд л ярих юм мундахгүй. Үүний зэрэгцээ эхнэрийнхээ сэтгэлийг илчлээд явах юм. Учир нь гишүүний эхнэр ээж, хүүхдүүдэд зориулж сэтгэлийн бэлгээ дайдаг юм байна. Манай эхнэрийн оёсон цүнх, ингэж үүрээрээ гээд л тайлбарлаж өгч байхыг нь харахад эхнэрийнхээ бэлгэнд их л сэтгэлийн хангалуун байдаг бололтой. Харин эхчүүд үү. Мэдээж бяцхан зүйлд ч баярладаг хамгийн сайхан хүмүүс шүү дээ. Гишүүний эхнэрийн сэтгэлийн бэлэг гээд л ихэд бэлэгшээн авч байх юм.
Иргэд, худалдаачидтай уулзаж, санал бодлыг нь сонслоо
Зууны манлай бүтээн байгуулалт болох Эрдэнэт хотын иргэдийн өдөр тутам үйлчлүүлдэг хүнсний зах хөл хөдөлгөөн ихтэй байдаг билээ. Үйлчилгээний ахмад ажилтнуудтайгаа гишүүн уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцсон бөгөөд энэ үеэр мөн гарын бэлгээ гардууллаа.
Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна