Намрын чуулган нээлтээ хийлээ
2017/10/02

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы эхэнд УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр "Үлдэж буй хугацааг улстөржилтөөс үүдэлтэй дайвар асуудлыг тойрон бужигнуулж өнгөрүүлмээргүй байна. Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, түүнд тавих хяналтыг сайжруулах. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ онд хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляци 8 хувьд тогтворжих хандлагатай байна. Им учраас Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хадгалахаар шийджээ.

Намрын чуулганаар хэлэлцэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал олны анхааралд байна. Тиймээс эрдэмтэд, судлаачид, олон нийтийн санаа бодлыг тусгаж, зайлшгүй өөрчлөлт оруулах хэсэгт гар хүрэх хэрэгтэй. Төрийн алба улс төрөөс хараат байсан нь нууц биш. Төрийн алба нь тогтворгүй учраас мэргэшсэн төрийн албан хаагчгүй байна. Мэргэшсэн төрийн албан хаагчгүй болохоор төр нь дархлаагүй байна. Тиймээс энэ асуудлыг намрын чуулганаар багтаж хэлэлцүүлж, шийднэ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудалд, нухацтай хандаж, байнгын хороо чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцохыг эрхэм гишүүдэд уриалж байна" гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин