УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар Бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын гишүүд мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцсэн байна. Үүнд, 2018 оны төвийн төсөл, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад өргөн барих асуудал юм.
Бүлгийн гишүүд У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Ерөнхий сайдад дэмжихээр болсон байна. Богино хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох шаардлагатай гэсэн санал мөн гарчээ. Намрын чуулган аравдугаар сарын 2-нд нээгдэнэ. Чуулган нээлтээ хийсний дараа Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж, батална.
Хоёрдугаарт, 2018 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд өргөн барих нь зүйтэй гэж үзсэн. Үүний дараа шинэ Сангийн сайд төсвийн төслийг эргэж хараад, өөрчлөх эсэх асуудлаар ажиллах ёстой гэдэг байр суурьт нэгджээ.
Засгийн газар солигдсон ч төрийн албан хаагчийг халж, солихгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх, мэргэжлийн томилгоог хийх зарчим барьж ажиллана гэж хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.
Сэтгэгдэл байхгүй байна