Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх УИХ-ын намрын чуулган даваа гарагт нээлтээ хийнэ
2017/09/29

УИХ-ын 2017 оны ээлжит чуулган  энэ сарын 1-нд нээлтээ хийх ёстой. Тэр өдөр нь амралтын өдөр таарч байгаа учир нэг хоногоор хойшлуулж Даваа гарагт буюу ирэх сарын 2-ны өдөр нээлтээ хийнэ. Намрын чуулган эхний өдрүүдэд Ерөнхний сайдаа батламжлах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ хэлэлцэж батлах учиртай. Энэ бол тэргүүн ээлжийн асуудал. 

Жил жилийн намрын чуулганы хамгийн халуун сэдэв нь ирэх  жилийн улсын төсөв байдаг. Төсөв тойрсон хэлэлцүүлэг хэсэгтээ л үргэлжилдэг, бас цаг хугацааны хязгаарлалттай байдаг.  Энэ жилийн хувьд ирэх оны оны төсвийг шинэ Засгийн газар гардан хариуцаж батлуулах ажлаар засаглалын гараагаа эхэлнэ.  Үүний урьд Ж.Эрдэнэбатын засгийн газар ээлжит бусаар хуралдаж 2018 оны төсвийн төсөөллөө хэлэлцэж өргөн барихад бэлэн болгоод байгаа билээ.

Хэдий тийм ч шинэ Засгийн газар өөрсдийн зорилго, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогынхоо хүрээнд төсвөө нийцүүлж, дахин шинээр өлгийдөх биз.

Энэ намрын чуулган Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх хүндхэн даалгавартай байгаа.  Эцэг хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг урьдчилсан байдлаар ард түмнээрээ хэлэлцүүлсэн, шинээр гарсан саналыг нэгтгэж дуусч байгаа аж.  Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй өөрчлөлтийг  улстөрийн зарим хүчнүүд  хүлээн зөвшөөрөхгүй байгаа, түүнчлэн хуулийн өөрчлөлтийг улстөрчдөд ашигтай байдлаар хийх гэж байна гэсэн шүүмжлэл бий.  Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол М.Энхболдын тэргүүлсэн парламентын бядыг шалгах  хоёр дахь томоохон даваа болох магадлалтай.

УИХ-ын хаврын чуулган төгсгөлийн хурлдаанаараа  2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батласан. Тэр тогтоодын төсөлд батлагдснаар нийтдээ 17 асуудлыг хэлэлцэж батлахаар тусгасан байгаа билээ.

УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудал

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Бусад гэсэн асуудлыг багтаажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин