М.Оюунчимэг: Засгийн газар огцорсон ч төрийн албан хаагчдыг халж, солихгүй
2017/09/25

МАН-ын бага хурал түр завсарлалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн байр суурийг тодрууллаа.

-Бага хурлын уур амьсгал хэр байна?

-Энэ удаагийн бага хурал ихээхэн хариуцлагатай хурал. Хурлаар их олон асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, хариуцлага алдсан албан тушаалтнууд ч гарч байна. Үүнийг намын даргын илтгэлд ч хүлээн зөвшөөрч байна. Хяналтын хорооны дүгнэлт дээрч ил гарсан. Яг үнэнийг хэлэхэд , зөвхөн би биш бид ард түмнийхээ өмнө амалсан амлалтаа биелүүлэх тал дээр нилээн сул байна гэсэн шүүмжлэлтэй байгаа. Энэ шүүмжлэлээ Засгийн газарт хандаж хэлж байсан. Мэдээж бид бүх зүйл нь “тэг” заасан амаргүй Засгийн газар хүлээж авсан нь үнэн. Жилийн дотор энэ бүхнийг өргөс авчихсан юм шиг болгож чадахгүй. Гэхдээ хурдтай,с анаачлагатай, ард түмэндээ амалснаа эхнээс нь биелүүлэх бололцоонууд байсан. Бас ч үгүй гадаад зах зээл дээр түүхий эд, нүүрс, зэс, алтны үнэ өссөн. Үүнээс шалтгаалж төсвийн орлого давж биелэсэн. Энэ орлогоосоо олон мянган хүний ажлын байраас эхлээд үйлдвэрүүд гээд олон зүйл эхлүүлчих боломж байгаа. Гэвч удаашралтай байна.

Мөн энэ том улс орон удирдаж байгаа нам ёсзүйн хариуцлага алдсан улс төрийн албан тушаалтандаа хариуцлага хүлээлгэчихдэг, албан тушаалтнууд нь өөрсдөө хариуцлагаа хүлээгээд явчихдаг байх шаардлага ч байна. Тиймээс би энэ бага хурлыг эрүүл саруул ухаантай, ард түмэн улс орныхоо өмнө том бодлогоо хэрэгжүүлэх  тийм уур амьсгал зонхилоосой гэж харж хүлээж байна.

-Тогтвортой байдлын тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу. Одоо Засгийн газар огцорчихлоо. Дараа нь төрийн алба тогтвортой байх, үгүй юу гэдэг дээр маш олон хүн хүлээлттэй байна?

-Тогтвортой байдал гэдгийг маш зөв ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл хариуцлагатай байна гэдэг өөрөө тогтвортой байдлын үндэс. Хариуцлагатай байж чадвал тогтвортой байдал аяндаа тогтоно. Бусад улс оронд ч Ерөнхий сайд аа, Засгийн газрын хариуцлага алдсан албан тушаалтнуудаа солиод, бодлогоо өөрчлөхгүй үргэлжлүүлээд явдаг. Төрийн албаны мэргэшсэн боловсон хүчнүүд нь ажлаа үргэлжлүүлээд л явдаг шүү дээ. Удирдлагын ганц, хоёр хүн солигдож л байдаг. Энэ жишиг дэлхийн бүх оронд тогтсон. Харин манайд Ерөнхий сайд нь юм уу Засгийн газар нь солигдвол бүр доод шатных нь хүмүүс, бараг л цэвэрлэгч нь хүртэл орчих гээд байдаг тал бий. Намын бодлогын хувьд энэ байдлыг хална гэж байгаа. Гишүүд ч Засгийн газартайгаа хариуцлага тооцохдоо одоо шинэ бүрдэх Засгийн газартаа өмнөх Засгийн мэргэшсэн албан хаагчдын халах, өөрчлөх явдлыг гаргахгүй байх болно. Хүмүүс ажлаа сайн хийж байгаа. Мэргэжлийн түвшинд шударга ажиллаж байгаа учир үргэлжлүүлээд ажиллана.

Д.Ундрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Үндсэн хууль
    Бас нэг юм муу ойлгодог мөртлөө албан тушаалыг мэдлэг дагадаг гэсэн ойлголтоор ярьдаг эрхэм гарч ирсэн байна лээ.Улс төр гэдэг нь хүмүүс хоорондын харилцаа.Удирдлага шат шатандаа солигдоход энэ харицаа эхлээд тодорхойгүй болдог.Яваандаа өөрчлөгдөж эхэлдэг.Засгийн газар огцрно гэдэг чинь ямар нэг хэмжээний өөрчлөлт хүссэн хүсээгүй гардаг.Гадаадад ЗГ-ын гишүүн байсан юм шиг мэдэмхийрэх юм.Төрийн албан хаагчид нь сайн ажиллаад Ерөнхий сайд нь юм хийхгүй байсан гэнэ дээ..Өмнө нь өөрчлөхгүй шүү гэж Хүрэлсүхтэй хуйвалдсан шинжтэй хариулах юм.Ийм хүмүүс олшрохоор төр хямардаг нь үнэн юм даа.
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
Сонин хачин