МАН-ын Бага хурал дөнгөж сая түр завсарлалаа. Хуралдаанаар дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, МАН-ын даргын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл, Ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох асуудал орж байна.
Хурал цаг завсарлаад эргээд хуралдах юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна