“Амбийц” Аюурсайханы нэр ЗГХЭГ-ын даргад яригдаж байна
2017/09/25

-Засгийн газраа огцруулах кноп дарсан 33 гишүүний дийлэнх нь сайд болохыг санаархаж байна-

Өнөөдөр МАН-ын бага хурал хуралдаж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын нэрийг тодруулах учиртай. Мэдээж Ерөнхий сайдад хэний нэр яригдаж байгаа нь таамаг төдий байгаа ч дахин  дахин дурьдах нь илүүц биз. Гэхдээ Ерөнхий сайдад хэн очихоос шалтгаалж их юм шийдэгдэнэ.

Хамгийн наад зах нь  яамдын сайд нар хэрхэн өөрчлөгдөх нь Ерөнхий сайдад хэн сонгогдсоноос шалтгаалах асуудал болоод байна. Эх сурвалжуудын таамгаас харахад Засгийн газраа огцруулах кноп дарсан 33 гишүүний дийлэнх нь сайд болохыг санаархаж байгаа бол сайдаараа үлдэх сонирхолтой хэсэг байгааг ч онцлох нь зүйтэй биз. Тухайлбал, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар сайдаар үлдэж магадгүй байгаа аж. Гэхдээ хотын фракци буюу М.Энхболдын фракци ялагдвал байдал арай өөрөөр эргэх юм.

Тодруулбал, ХХААХҮ-ийн сайдын албан тушаалыг хоёр ч гишүүн горилж байгаа гэх. Г.Занданшатар, Х.Болорчулуун.  Х.Болорчулууны хувьд хувьдаа гурилын үйлдвэртэй учраас ашиг сонирхлын зөрчил үүсээд байгаа бол Г.Занданшатар Гадаад харилцааны яаман дээр ч санаатай байгаа гэнэ.

Харин БОАЖ-ын сайдын суудалд Д.Цогтбаатар, Б.Саранчимэг нарын нэр яригдаж байгаа юм. Гэвч тэд хоёр өөр фракциас дэмжлэг авч буй учир яалт ч үгүй Ерөнхий сайдаар хэн очихоос шалтгаалж тэдний горьдлого биелэлээ олох юм.

Ингээд цааш хөвөрвөл,  БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа гишүүн очихоор тохироо хийгдэж, ХНХЯ-ны сайдаар Л.Оюун- Эрдэнэ, О.Содбилэг нар өрсөлдөж буй сурагтай.

Хамгийн сонирхолтой нь Засгийн газрыг унагахад том амбийц гаргасан Т.Аюурсайханы нэр ЗГХЭГ-ын даргад яригдаж байна.

Улмаар, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл, Хуульзүйн сайдаар Ш.Раднаасэд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Даш.Зоригт,  Сангийн сайдад Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын сайдад Я.Содбаатар гэсэн нэрс эхнээсээ дуулдаж байна. Мөн дэд сайд Б.Цогтгэрэл, Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар суудалдаа үлдэхийн тулд их л чармайж байгаа сурагтай шүү.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Үндсэн хууль
    Эдгээр хүмүүс чинь сайд нар болохгүй,тийм зорилгоор ЗГ-ыг огцруулаагүй гээд л уйлах гээд байсан шүү дээ?Олон түмэн мартаагүй шүү.Хэрэв УИХ-ын гишүүд ЗГ-ын гишүүн болох аваас МАН 2020 оныхоо ялагдал,ЗГ-раа дахин огцруулах зам руу явна даа.Цаашдаа УИХ-ын гишүүд ЗГ-ын г-шишүүн болохын тулд ЗГ-аа огцруулдаг жишиг тогно гэсэн үг.УИХ-ын гишүүн бус тухайн салбарт удирдах ажил хийж байсан мэргэшлийн хүнээр сайд нараа бүрдүүлэх сүүлчийн боломжоо энэ УИХ ашиглах ёстой.
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • иргэн
    хэрэв энэ үнэн бол Хүрэлсүх гуай дуусаа
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • Томбанди
    Багабанди гарч ирж байна гэсэн үг үү
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
Сонин хачин