МАН-ын Удирдах зөвлөл бус Бүлэг дээр нэр дэвшигчээ тодруулна
2017/09/21

Өнөө маргаашдаа анхаарал татаж байгаа томилгоо бол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга.   Өмнөх дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, харин түүнийг хэн залгамжлах вэ гэдэг нь улс төрийн хүрээнийхэнд анхаарал татаж байгаа юм.

Одоогоор гурван нэр дэвшигч тодорчихоод байгаа бөгөөд тэдгээр нь Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар нар өрсөлдөж байгаа.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын даргад нэр дэвшигчдийг хэлэлцсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван нэр дэвшигчээсээ нэгийг нь тодруулахаар болжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин