Х.Баттулга үзэл бодолдоо үнэнч Ерөнхийлөгч байж чадах уу?
2017/09/21

Монгол Улс ээлжит ерөнхийлөгчийн нүүрийг үзээд хагас сар арай л болоогүй байна. Энэ хугацаанд нөхцөл байдалтайгаа эвлэрч, дасан зохицож байгаа хүмүүсээс гадна шүүмжлэгчид их байгаа. Дэмжигчдийг эс тооцвол шүү дээ. Ийм үед шинэ Ерөнхийлөгч маань олны хэл аманд нилээн өртөж байх юм. Тухайлбал, гадны улс оронд хийсэн томоохон айлчлалын үеэр охиныхоо хувцаслалтанд анхаарсангүй гэх шүүмжлэлд өртөөд байсан бол өнөөдөр үзэл бодлоосоо ухрагч болж хувирлаа. Хувцаслалт, хөмсөг, зүсний шүүмжлэлийг үл тоолоо гэхэд үзэл бодлоосоо ухарсан гэх шүүмжлэлд анхаарах нь зүйн хэрэг биз.

Тодруулбал, өнгөрсөн парламентын үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа давхар дээлийг эсэргүүцэж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан. Гэтэл өдгөө шинээр бүрдэх Засгийн газарт ажиллах сайд нь эх орноо хайрлах сэтгэл зүрхтэй л бол хамаагүй ухааны зүйл ярьсан олны гайхшралыг төрүүллээ. Уг нь эцсээ хүртэл давхар дээлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээрээ л үзэл бодолдоо үнэнч байвал сайнсан. 

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Zochin
    Shine erunhiilegchiduu itegseer l baigaa,
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин
    mal fizdak
    2017 оны 09 сарын 23 | Хариулах
Сонин хачин