МАН-ын Удирдах зөвлөлийн хурал баасан гаригт буюу энэ сарын 15-нд хуралдана гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь намын дүрмээрээ шинэ Засгийн газрын бүтцийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар яригдах учиртай аж. Гэхдээ Удирдах зөвлөлийн хурлаас урьтаж, УИХ дахь МАН-ын бүлгийн хурал болж магадгүй гэнэ.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд лхагва гаригт хуралдана гэсэн мэдээлэл тараасан хэдий ч албан ёсоор цагаа зарлаагүй байгаа аж.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлын товыг зарлах юм байна. Мөн УИХ-ын гишүүдийн утсанд ээлжит бус чуулганыг зарлаж магадгүй тул хотоос гарахгүй байхыг сануулсан мессеж УИХ-ын Тамгын газраас явуулад байгаа аж.
Б.Анир
Сэтгэгдэл (7)