УИХ-ын даргад анхааруулга хүргүүллээ
2017/09/06

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүллээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх талаар шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусгавар болж байгаа. Хэрвээ хуулийн хугацаанд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй байгааг анхааруулж байгаа юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин