Бүлгийн шийдвэр хууль зөрчиж, гишүүдийн бүрэн эрхэд халдаж байна гэв
2017/09/06

УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах асуудлаар завсарлага авахаа мэдэгдсэн юм. Улмаар УИХ-ын дарга хүсэлтийг хүлээн авч УИХ-ын ээлжит бус чуулганыг завсарлуулав.  Бүлгийн даргын гаргасан шийдвэрийг намын зарим гишүүд  эсэргүйцэж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн бүлгийн даргад хариуцлага тооцох асуудал яригдаж эхэллээ.  

УИХ-ын дарга маш том алдаа гаргалаа.

Зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар зарласан ээлжит бус чуулганаар өөр асуудлаар хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар завсарлага өглөө.

ЕС-г огцруулах асуудал хуулийн хугацаатай. Өнөөдөртөө багтаан шийдэгдэхгүй бол Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон үндсэн хууль зөрчиж байна. Цаашдаа УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудал яригдана.

Бүлгийн хурлаар ЕС-г огцруулах асуудлаар завсарлага авахгүй гэж санал хураалтаар шийдсээр байтал бүлгийн дарга дур мэдэн завсарлага авч байгаа нь бүлгийн шийдвэр хууль зөрчиж, гишүүдийн бүрэн эрхэд халдаж байна. Тиймээс Д.Хаянхярвааг өөрчлөх асуудал яригдах нь

ЕС-ыг хууль зөрчиж байж хамгаалж байгаа нь энэ хүмүүсийн цаана үнэхээр том гэмт хэрэг, бизнесийн бүлэглэл асар том эрх ашиг. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин