Т.Аюурсайхан: Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой ноцтой алдаа дутагдлыг тусгасан
2017/09/06

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид тагнаж чагнасан гэх хоёр хүний асуудлыг үндэслэж Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах гэсэнгүй. Хоёр удаа зээлжих зэрэглэлийг бууруулсан. 2016 оны 11-р сард зээлжих зэрэглэлийг бууруулж дампуурлын өмнөх зэрэгт авчирсан. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны чадваргүй байдалтай холбон тайлбарласан байна лээ.



Нам дамнасан, бүлэглэлд үйлчилсэн үйл ажиллагаа явуулсан. Үүнийг нэр бүхий 31 гишүүн эсэргүүцэж байгаа. Бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжээгүй. Гэтэл Д.Хаянхярваа бүлгийн хурлаар шийдсэн асуудлаа зөрчиж байна. Энэ асуудлыг өнөөдөртөө багтаж УИХ-ын чуулган шийдвэрлэх ёстой. Энэ хоёр хүний хувийн асуудал Ерөнхий сайдыг огцруулахтай хамааралгүй. Энэ тухай ч дурдаагүй байгаа. Харин Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой ноцтой алдаа дутагдлыг огцруулах үндэслэлдээ тусгасан. Гарын үсэг зурсан 31 гишүүнийг гүтгэж доромжилж, заримыг нь худалдан авч байгаа.

Төсвийн хууль болоод ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчсөн. Хүүхдийн мөнгө дээр Төсвийн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Засгийн газар анх хүүхдийн мөнгөнд босго тогтоож олгоно гэсэн. Дараа нь тодорхой босгоос зөвхөн доош өгнө гэсэн. Сонгуулийн өмнө төсөвт суулгалгүйгээр бүх хүүхдэд өгсөн гэтэл одоо бүх хүүхдэд мөнгө өгөх боломжгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” бол эдийн засгийн 5.3 хувийг хангаж байгаа гол обьектуудын нэг нь юм. Ерөнхий сайд 4-р сард 2017 оны эдийн засгийн өсөлт -0.2 байна гэж хэлж байсан. ҮҮний улмаас 7 төрлийн татварыг нэмж, тэтгэвэрийн насыг нэмсэн. Гэтэл эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна. Эрдэнэс Тавантолгойг бусдад борлуулах, бүрэн ашиглахыг завдсан. ҮҮнийг хийхдээ олон улсын Гэрээний тухай хуульд өөрчлөлт хийж, өөрөөр хэлбэл УИХ Үндсэн хуульд заасныхаа дагуу Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах эрхийг нь хасч, үүний дараа УИХ-д оруулахгүйгээр Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг гадны этгээдэд 400 сая ам.доллараар худалдах буюу борлуулах гэрээ хэлэлцээрийг хийхийг завдсаныг УИХ дээр бид зогсоосон. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед Олон улсын зээлжих зэрэглэлийг хоёр удаа дараалан бууруулсан. Өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэл САА1 буюу дампуурлын өмнөх үед авчирсан. Энэ явдлыг Ерөнхий сайдын чадваргүй, удаан байдалтай холбон тайлбарлаж болно.

Мөн Ерөнхий сайд бүлэглэлийн эрх ашгийг явуулж, өнөөдөр улайран хамгаалж байгааг харлаа. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Намын бүлэг дээр олонхи хурал авахгүй гэж шийдвэрлэсэн

” гэх тайлбар өглөө.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин