МАН-ын бүлэг завсарлага авлаа
2017/09/06

УИХ-ын ээлжит бус чуулган товлосон хугацаанаасаа хоёр цагийн дараа эхэлсэн ч МАН-ын бүлэг завсарлага авлаа. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдын огцруулах асуудалтай холбогдуулсан байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барихаас өмнө Ерөнхий сайд, Шадар сайдыг тагнаж, чагнасан гэх мэдээллийг гаргасан. Энэ мэдээлэл олон хүнд эргэлзээ төрүүлсэн. Энэ асуудлыг шийдүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хаалттай байдлаар хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Мөн энэ сарын 1-ний өдөр Тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлаар хандсан. Миний хувьд залуу хүн ийм нэр хүндээ унагаасан асуудалд холбогдох сонирхолгүй байна. Өнөөдрийн хуралдаанаар ямар ч шийдвэр гарсан бай Ерөнхий сайд нь Шадар сайдаа тагнаж чагнасан гэх асуудлыг  байнгын хороо болон дэд хороодоор хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна. Энэ хүсэлтийг хүлээж аваач ээ, гэж УИХ-ын даргаас хүсэж байна" гэлээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин