Чуулганы ирц бүрдэхгүй байна
2017/09/06

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг 10.00 цагаас эхлэн хуралдуулах тов зарласан. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа учир хуралдаан эхлээгүй байна. 

Хэрэв ирц бүрдвэл МАН-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн санал дүгнэлтийг гаргасан байгаа билээ. Процессын дагуу байнгын хорооны санал дүгнэлтийг өнөөдөр чуулганаар хэлэлцүүлнэ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин