УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт хуралдана
2017/09/04

УИХ-ын дарга М.Энхболд захирамж гарган, УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 30-наас ирэх сарын 7-ны өдөр хүртэл хуралдуулахаар болсон. Учир нь УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулах санал өргөн барьсантай холбоотой. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар 9 гишүүн татгалзсанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шаардлагагүй юм байна гэж үзсэн.  Харин уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин