Байнгийн хорооны хурал хойшиллоо
2017/08/29

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлаа өгөх хүсэлт болон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр тов гаргасан. Гэвч тодорхой бус шалтгаанаар Байнгын хорооны хурал хойшлоод байна. Одоогоор Байнгын хороо хэзээ хуралдах талаар мэдээлэл өгөх хүн алга. Тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяраас тодруулах гэсэн боловч 'Байнгын хороо хэдий хүртэл хойшилсон нь тодорхойгүй' гэснээс өөр зүйл мэдээлсэнгүй. 

Төрийн ордонд үдээс хойш 14 цагаас МАН-ын бүлэг хуралдана. Тиймээс бүлгийн хурлын дараа Байнгын хороо хуралдаж мэднэ гэж зарим хүн таамаглаж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин