УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2017 оны 8 дугаар сарын 18,19-нд Эрдэнэт хотод ажиллах үеэр Орхон аймгийн онцгой байдлын газар, Улаанзагалмайн нийгэмлэг, Эрдэнэтийн хөөрхөн ээжүүд фэйсбүүк группын гишүүд Яргуйт багийн үерт гэр нь сүйдсэн нэгэн ээжийг орон гэртэй болгох асуудлаар хүсэлт тавьсан юм. Гишүүн хүсэлтийг хүлээн авч хувиасаа уг иргэнийг иж бүрэн том 5 хана, шал бүхий гэртэй болгосон юм. Ээж бүхэн үрийнхээ төлөө энэ л амьдралынхаа төлөө зүтгэдэг. 3 хүүхэдтэй Эрдэнэтийн нэгэн ээж нар салхи, борооноос айлтгүй боллоо. Тэрээр О.Баасанхүү гишүүнд хандан баярласан талархсанаа илэрхийлсэн бөгөөд цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Сэтгэгдэл (3)