Ц.Элбэгдоржийг насан туршид нь цалинжуулна
2017/08/10

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн насан туршид нь тухайн үеийн Засгийн газрын гишүүний цалинтай тэнцэх сул цалин олгож, санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болголоо.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш дөрвөн жилийн хугацаанд тодорхой зэрэглэл бүхий төрийн хамгаалалтад байх бөгөөд холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж явахыг Сангийн сайд, ТЕГ-ын дарга нарт даалгалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин