Баяр наадмын өдрүүдэд гишүүд тус, тусын тойрогтоо баярлаж, наадах нь элбэг. Энэ үеэр ажлаа тайлагнаж, сонгогчдынхоо амар мэндийг мэдэж, яриа хөөрөө өрнүүлж, шагнал гардуулах зэрэг ажлуудыг амжуулаад авдаг. Тэгвэл энэ жилийн наадмаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн зурагтай жаазыг нутгийн зон олондоо гардуулжээ. Нутгийн зон олон ч гэж дээ наадмаар шагнаж урамшуулах ёстой хэдэн хүмүүстээ л гардуулж өгсөн бололтой. Харамсалтай нь түүний бэлэг сошиал орчинд хамгийн их шүүмжлэл дагуулаад авлаа. Уг нь гишүүн өөрийнхөө зургийг жаазлаад өгсөн нь ямар нэг зорилго, санаатай л байх. Гэвч түүний энэ үйлдэл олон нийтэд төдийлөн таалагдаагүй бололтой шүү. Шүүмжлэл одоо ч үргэлжилсээр...
Сэтгэгдэл (5)