Сонгогчдын ирц Баянхонгор , Сүхбаатар аймагт хамгийн өндөр байна
2017/07/07

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн талаарх ээлжит мэдээллээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын явцын мэдээг 17:00 цагийн байдлаар танилцууллаа. 

Аймгийн дүнгээр ирц 38.1 хувьтай байгаа бол нийслэлд сонгогчдын ирц 38.85 хувьтай байгаа юм байна. Хамгийн бага ирцтэй нь Дорнод аймагт 30 хувьтай байгаа бол Сүхбаатар аймаг сонгогчдын ирц 44.1 хувьд хүрч тэргүүлж байгаа аж. Харин улсын дүнгээр ирц 38.44 хувьтай байна.

Дээрх ирцийн мэдээллийг өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон сонгуулийн мөн үеийн ирцийн мэдээтэй харьцуулахад аймгийн ирц 48 байсан бол өнөөдөр 38.1 хувьтай,  нийслэлийн дүнгээр 44 хувьтай байсан бол одоо 38 хувь, .улсын хэмжээнд 45 байсан бол одоо 38.44 байна гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцоллоо.

2017 оны долдугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн байдлаар авсан мэдээллээр

Архангай 40.3 хувь

Баян-Өлгий 41.5 хувь

Баянхонгор 46.5 хувь

Булган 36.8 хувь

Говь-Алтай 38.8 хувь

Говьсүмбэр 44.1 хувь

Дорноговь 41.1 хувь

Дорнод 32 хувь

Дундговь 37.2 хувь

Завхан 43.5

Өвөрхангай 37.7 хувь

Өмнөговь 33.5 хувь

Сүхбаатар 44.1 хувь

Сэлэнгэ 36.3 хувь

Төв 38 хувь

Увс 41.2 хувь

Ховд 38.1 хувь

Хэнтий 36.5 хувь

Хөвсгөл 37.2 хувь

Дархан-Уул 33.6 хувь

Орхон 30.6 хувь

Аймгийн дүнгээр сонгогчдын ирц 38.1 хувийн ирцтэй байна. Дашрамд дурдахад, аймгуудаас Дорнод 32 хувь, Өмнөговь 33.5 хувь, Дархан 33.6, Орхон 30.6 хувийн буюу сонгогчдын идэвхи хамгийн тааруу байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин