Дорнод аймгийн Онцгой байдлын алба хаагчид Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар хоёр дахь өдрөө ажиллаж байна.
Өчигдөр буюу энэ сарын 26-ны өглөө 09.42 цагт тус сумын төвөөс 42 км-т орших Хайрхан багийн нутаг, Угтамын цагаан уул гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг тус аймгийн ОБГ-т ирүүлжээ. Одоогийн байдлаар онцгой байдлын нийт 23 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, гурван техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байгаа аж. Тус аймгийн хувьд хуурайшилт өндөр байгаа нь түймрийг унтраахад саад учруулж байна гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллэв.
Сэтгэгдэл байхгүй байна