Монгол Улсад олимпын анхны алтан медалыг авчирч улс, түмнийхээ хайрыг татсан Н.Түвшинбаяр энэ сарын 24-25-нд шилжих шөнө Ардчилсан намынхаа гишүүнийг зодож танхайрсан талаар Булган аймгийн цагдаагийн хэлтсээс мэдээллээ. Тодруулбал, Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ, тус намын менежер О.Амартүвшин нарыг гэртээ амарч байхад нь шөнийн 02.00 цагийн үед гаднаас Н.Түвшинбаяр согтуу орж хоорондоо муудалцан зодоон цохиондоо хүрчээ. Булганы АН-ын удирдлагууд, Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь манай намын алдаа боллоо хэмээн ярьсан нь Женкодоо хайртай аваргын цөсийг хөөргөжээ. Зодуулсан хоёр хүмүүсийн мэдэхээс сэрэмжлүүлж, гэртээ эмч аваачиж тусламж авчээ. Төлөв даруу Н.Түвшинбаяр Женко ахынхаа дор цээж дэлдэн сүүлийн үед сархад нилээд хүртдэг болсон сурагтай. Ташуурт ахыгаа дууриах болсон ард түмний хайртай хүүгийн аархал АН-ынхныг хагаралдуулж магадгүй байна.

Эх сурвалж:sharsonin.com
Сэтгэгдэл (4)