
УИХ-ын чуулган хуралдах, хэлэлцэх, тэр хууль тогтоолоо батлах эсэх нь тодорхойгүй байсаар нэг юм өндөрлөсөн болов. Ёстой л нэг зунгааралдаж, зууралдсан л юм болж байлаа даа. Хоёр нам ээлжилж завсарлага авсаар байгаад энэ чуулган сонгуулийн урд өдөр ч дуусч мэдэхээр болж байсан юм. Уг нь хуулиндаа зааснаар бол хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой байсан ч хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ дагуу долоо хоног сунгасан. Сунгасан ч мөн асуудлууд шийдэгдээгүй хүлээгдсээр л... одоо ч гэсэн асуудал хэвээрээ л байна. Хэдийгээр чуулганыг хаасан гэж байгаа ч яг таг шийдчихсэн юм алга. Тодруулбал УИХ-ын 39-р тогтоолыг хэрэгжүүлэх буюу Тавантолгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудал, түүнчлэн орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хоёр нам зөвшилцөлд хүрч чадаагүй байгаа юм. Өчигдөрийн хуралдаанаас олонхийг бүрпдүүлэгч МАН завсарлага авах гэсэн юм байх. Харин АН дээрх асуудлуудаа шийдтэл чуулганыг завсарлуулахгүй байя гэсэн санал бүхий албан бичгийг УИХ-ын даргад өргөн бариад ч амжсан аж. Ямартаа ч цагаан сар болохоос өмнө ямар нэгэн шийдэлд хүрнэ гэж найдая.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна