Ц.Баярсайхан заанд холбогдох хэргийн шүүх хурал болж байна
2017/06/09

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Ц.Баярсайхан зааны шүүх хурал эхэлсэн байна.

Монгол Улсын заан Ц.Баярсайханыг бусдын эд хөрөнгө залилсан гэх хэрэгт буруутгаж, 11 жилийн хорих ял оноосон билээ. Харин шүүгдэгч Ц.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд хандсанаар түүний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн буцаагаад байгаа юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин