Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүллээ
2017/06/06

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр товлосон ёсоор хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдоржнар нэрээ дэвшүүлж, зөвлөгөөний үеэр Ц.Сарантуяагийн нэрийг шүүгч санал болгожээ. Тэдгээрээс Д.Зүмбэрэллхам албан бичгээр нэрээ татаж, санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдсөнөөс Н.Чинбат Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн санал авч, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтов. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    ene balaigaas uur hun oldoogui yum baih da.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
Сонин хачин