Женко ялбал Монгол Улс Тэргүүн охинтой болох уу?
2017/05/27

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Хуваарь ёсоор хамгийн эхэнд буюу өглөө 9 цагт МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд үнэмлэхээ гардсан юм. Тэрбээр гэргий Ж.Туяацэцэг болон  намын нөхөд, гишүүд дэмжигчидтэйгээ хүрэлцэн иржээ. Түүний дараа МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар мөн эхнэр, охидын хамт 10:30 цагт үнэмлэхээ авсан. Тэгвэл хамгийн сүүлд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 12 цагаас намын удирдлагууд болон охин Б.Намууны хамт ирж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардав. Хагас цаг орчим хоцорч ирсэн түүнийг албаны хүмүүс төдийгүй дэмжигч олон нь ихэд хүлээсэн бөгөөд үг хэлэхдээ охинтойгоо гарч ирсэн нь бүр ч их сонирхол татлаа. Учир нь, хэрэв Х.Баттулга ирэх дөрвөн жилд Төрийн тэргүүн болох аваас Тэргүүн хатагтай хэн байх вэ гэдэг асуулт ургасан юм. Гэр бүлийн тогтворгүй байдлаас нь үүдэж иргэд тал бүрийн байр сууринаас хандаж байсан бол өдгөө энэ яриа улам эрчимжиж бид энэ хүнийг сонговол ямар Тэргүүн хатагтайтай болох вэ гэх хэлэлцүүлэг цахим орчинд өрнөж байна. 

Эндээс харвал үндэсний хувцасаараа гоёсон нэр дэвшигч М.Энхболд, С.Ганбаатар нарын гэргий ард түмнээс өндөр үнэлгээ авсан бол төр түшилцэж ирсэн эрхмүүдээс хамгийн олон хүүхэдтэй гэгддэг Х.Баттулгыг Ерөнхийлөгч болбол бид Тэргүүн хатагтай бус Тэргүүн охинтой болох нь гэж хошигнох хүмүүс ч байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    yun surtei um ohintoigo irj bn saihan tom bolson ohin aaviga demjeed tsug irlee yagad boldoggui hunii amidral togs baih albaggui shte
    2017 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    uram hugarah shig bolloo.uul ni mash ih demjdeg yumsan.gehdee lgandan buurahgui jenkogoo demjine ee..harin ahij bitgii l olon yum duuldaasai bilee
    2017 оны 05 сарын 28 | Хариулах
Сонин хачин