Н.Багабанди: Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт сахин хамгаалаарай
2017/05/27

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах үеэр намын гишүүд, дэмжигчид нь СЕХ-ны гадаа цугласан байлаа. Нэр дэвшигч М.Энхболд тэнд цугласан хүмүүст хандан “Намайг дэмжихээр ирсэн эрхэм хүндэт иргэддээ, журмын нөхдөө баярлалаа. СЕХ хуулийн дагуу бүрдүүлж өгсөн бичиг баримтыг минь нягтлан хянаж үзээд хэдхэн мөчийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мөн болой гэсэн батламж үнэмлэхийг гардуулж өглөө.

Би энэ их итгэл найдвар, хариуцлагыг ялалтаар мялаах бүрэн итгэлтэй байна” гэв. Мөн Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нэр дэвшигч М.Энхболдод хандан үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболддоо чинь сэтгэлийн баяр хүргэе. М.Энхболддоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоорой хэмээн чинь сэтгэлийн ерөөл өргөн дэвшүүлье. Ард түмнийхээ итгэлийг дааж, хайр хүндэтгэлийг хүлээсэн Ерөнхийлөгч болоорой гэж хүсье. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт сахин хамгаалаарай. Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн үндсийг бий болгож улс орноо хөгжлийн шинэ гарам дээр гаргаж Монгол түмнээ энх амгалан хангалуун, жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгээрэй. Улс төрийн аяны замд тань сүүн цацал өргөе. Аяны чинь дөрөөг сүүгээр мялаан мордуулъя” гэлээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (11)

  • Дэмжнээ
    Хийдэг нь доромжлуулж хийрхдэг нь магтуулж байхын би лав энэ хүний хийснийг үгүйсгэж чадахгүй ээ, мундаг шүү
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Гаргасан шийдвэрүүд нь тэр бүр олонд таалагдаад байдаггүй ч дунд урт хугацаанд өгөөжөө өгч ирээдүйн хөгжлийн эх суурийг тавьж байна.
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Гаргасан шийдвэрүүд нь тэр бүр олонд таалагдаад байдаггүй ч дунд урт хугацаанд өгөөжөө өгч ирээдүйн хөгжлийн эх суурийг тавьж байна.
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Эрка
    Ер нь энэ улс цаашаа хөдлөх үү, шударга ёс тогтох уу гэдэг л чухал асуудал нь Хөгжүүлж чадах ганц хүн нь зөвхөн Энхболд дарга
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Olnoo
    Nudee olson hun ni l ner devshij bgam bn bi lav huvidaa demjnee
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Bulgaa Enh
    Taniig ner devshij baigaad bayrtai bn, bolovsroltoi mundag hun shuu demjij bga shu
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Yuruult
    Amjilt husie, ireeduin yerunhiilugchuuu
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Тунгаа
    Ерөнхийлөгч болоход яааааг тохирсон хүн шүү, аль ч талаараа бусдаасаа илүү нь илт харагддаг
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Сундуй
    Асуудалд бодитой ул суурьтай баримт нотолгоотой хандаж, эр хүний уужуу ухаан ноён нуруу сайтай итгэл даасан хүн шүү, олон ч жил хамтарч ажиллахад нэг ч сул тал харагдаагүй шүү
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Мээдээ
    Төрийн хамгийн өндөр албан тушаал болоx ерөнхийлөгчийн суудлыг боловсролтой туршлагатай хүн сонгогдох хэрэгтэй. Энхболдод аль аль нь байна шүү дээ.
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Ugtah
    Olon tumniihee itgeliig daaj irsen hun olon ch jil turd sain ajillasan odoo yerunhiilugch boloh noyon nuruu, hiij buteeh chin husel ermelzel bga gej itgej bn demjdeg shuu
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
Сонин хачин