Х.Баттулга цагаа барьсангүй
2017/05/27

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах цаг хугацааг өнөөдөр товлож СЕХ-ноос хуваарь гаргасан. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд 09.00 цагт, МАХН-аас  нэр дэвшигч С.Ганбаатар 10.00 цагт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 11.00 цагт тус тус нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах байсан.

Гэвч АН-аас бодлого, зарчмын өрсөлдөөнөөр бус эд, мөнгөний нөлөөгөөр нэр дэвших эрхээ авсан гэх дуулиан дагуулж гарч ирсэн Х.Баттулга товлосон цагаасаа хожимдож, СЕХ төдийгүй гишүүд дэмжигчдээ хагас цаг орчим хүлээлгэлээ. Иргэд, олон нийт хариуцлагатай байдал, зарчим ёс зүйг юу юунаас илүү эрхэмлэн шаардах болсон энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ олж авах чухал мөчөөс ийнхүү хожимдсон нь Х.Баттулгад итгэхэд эргэлзээ төрүүлж байж мэднэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Amerikaas
    Tsag barij chadahgui Bol yaj tur barih ve?!?
    2017 оны 05 сарын 28 | Хариулах
  • төмөр
    бид 17чингэлэг спиртийг мартахгүй
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • хөх чоно
    хүн чадах юмаал хийх хэрэгтэй одоо болиж үз баттулгаа
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • ардын эрх
    төрийн жолоог энэ хүнд атгуулчад юугаа бодоод байж байх вэ хүмүүсэ
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
Сонин хачин