Э.Анар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ
2017/05/26

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хүү Э.Анарыг “Урт хутгат" хэмээн өөрийгөө нэрлэсэн нэгэн мессэжээр заналхийлж, гэр бүлийг нь сүрдүүлж буй  талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа бичээд, гар утсандаа ирсэн мессэжийг цахим ертөнцөд дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байна. 



Э.Анарыг сүрдүүлээд буй “Урт хутгат" гэдэг нь нийтлэлч А.Баатархуягийн нийтлэлийн нэгэн дүр бөгөөд түүнд ирж байгаа сүрдүүлэг энэ нэрээр ирж байгаа учраас тэрбээр А.Баатархуягийн нэр дээр гомдол гаргажээ. 

Энэ талаараа тэрбээр “Хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон мэдээллүүд гарч байна. Тиймээс хүүгийн хувиар аавыгаа, гэр бүлээ өмгөөлж хамгаалах шаардлагатай байх гэж бодож байна. Би улс төрийг сайн мэдэхгүй. Надад улс төр хамаагүй. Гэхдээ нэр төрд минь халдах, өвөг дээдсийг минь гутаан доромжлох нь байж болохгүй зүйл гэж бодож байна. Би спортын хүн. Спортод бол дүрэмтэй тоглодог. Гэтэл улс төр ингэж дүрэмгүй байж болохгүй байх гэж бодож байна” гэв. 



Харин түүний өмгөөлөгч Ж.Ундармаа “Би Э.Анарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдол гаргах болсон үндсэн шалтгаан нь гэвэл нийтлэлч Г.Баатархуягийн бичсэн нийтлэлтэй холбоотой. Нийтлэл бичихдээ миний үйлчлүүлэгч Э.Анарын нэр төрд нь халдсан байна. Тэр тусмаа гарал үүсэл, үндэс угсаагаар нь доромжилсон. Хэдийгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх бүрэн эрхтэй ч бусдын нэр төрд халдаж болохгүй. Тэр тусмаа гарал үүсэл, удам угсаагаар нь доромжилж, гүтгэж болохгүй. Тийм учраас бид хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид бусдыг гүтгэх, доромжлох гэсэн гэмт хэрэг бий. Бусдын нэр төрд халдаж гүжирдлэг тараасан тохиолдолд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээхээр заасан байдаг” хэмээн мэдэгджээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (7)

  • ariuka
    Iim tom uls eh orni turiin terguunig songoh chuhal hariutslagtai zuild jahan es zuitei soyoltoi shudraga ursuldumuur yumaa arai 2
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Hen ch gsn udam ugasagaa doromjluulchaad zgr suugaad l baihgui l baih
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • aaa
    Ene odo yag yu gj bgan bee sogtuu bgamuu nz aa
    2017 оны 05 сарын 26
  • zzz
    Gants ene ch bish oshoo olon irsen bolool ingej orogdol ntr ogj baigaa bailgui dee
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин
    Сэтгэл санааны хохирол гэж их ажил эхлүүлэх гэж байхад хамгийн их хор уршиг таридаг билээ. Шудрага өрсөлдөж чадахгүй л байна даа
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
    • aaa
      Ene odo yag yu gj bgan bee sogtuu bgamuu nz aa
      2017 оны 05 сарын 26
  • зочин
    Сэтгэл санааны хохирол гэж их ажил эхлүүлэх гэж байхад хамгийн их хор уршиг таридаг билээ. Шудрага өрсөлдөж чадахгүй л байна даа
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • zochin
    Ийм эртнээс сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа юм чинь цаашдаа яаж магадгүй хүмүүс байгаа Аягүй бол Баттулгын ард байдаг Базовын елемент гэх олигарх бүлэглэл биз
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
Сонин хачин