УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд зарим гишүүд төлөвлөгөөнд ороогүй байсан Элчин сайд нарыг томилох асуудлыг хойшлуулах саналтай байгаагаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Элчин сайд нарын асуудлыг хойшлуулбал яасан юм бэ”. Токио дахь консулын газрын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаас гаргасан нь зөв үү”
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Элчин сайд нарын асуудлыг Ерөнхийлөгч оруулж ирж байгаа. Бүрэн эрхэд нь байдаг асуудал. Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх хугацаатай. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан тохиолдолд долоо хоногийн дотор хэлэлцэн, шийдвэрээ гаргах ёстой. Дэмжих эсэх нь та бүхний бүрэн эрхийн асуудал" гэлээ.
Ийнхүү Элчин сайд нарын томилгоог хэлэлцэхээр боллоо. Яг одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулгыг хийж байна.
Сэтгэгдэл байхгүй байна