“Шилэн цогоо” гэж нэрлэгдэх зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл улсын их хурлын гишүүн О.Баасанхүүг доромжлов
2017/05/24

.Саяхан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хар тамхины хэргийг хуулиар цагаатгаж буй асуудлыг эсэргүүцэж олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн билээ. Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Дэд сайдуудад зарцуулах мөнгийг хар тамхитай зарцуулах ажилд зарцуулья” хэмээн санал гаргасан нь мэргэжлийн засгийн газрын үед томилогдон ажиллаж байгаа дэд сайдуудын дургүйцлийг хүргэсэн бололтой. Учир юу вэ гэвэл “Шилэн цогоо” гэж нэрлэгдэх Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл твиттер хуудаснаа “Цайны цагаар Баацанхүүгийн уншаагүй Эрүүгийн хууль, Хар тамхи мансууруулах бодисын талаар бичлээ. Эргүү хог ухаарах байлгүй”, “Өмнө нь мими-г мансууруулах бодист тооцдоггүй хуультай байлаа. Одоо тооцдог болсон!!!!!!. Баацанхүү уншаагүйлдээ.”, “О.Баацанхүү хуулиа уншиж баймаар байна!!!!!! Хар тамхины асуудал Эрүүгийн хууль дээр ялын хугацаа нэмэгдсэн. Нэр төрөл нэмсэн. ҮХЭВ!!!!!!” гэх мэтчилэн зүй бус үг хэллэгээр жиргэжээ. Орчин цагийн Монгол төрийн үнэлэмж, ноён нурууг Төрийн түшмэдийн бие авч явах соёл, олон нийттэй харилцаж буй үйл хөдлөлөөр нь дүгнэхэд ийм л түвшинд хүрчихсэн харагдаж байна. Олон нийтийн зүгээс О.Баасанхүү гишүүнийг “Шилэн цогоог дэд сайд биш байхад наа хүн чинь УИХ-ын гишүүн байсан юм шүү” гэх мэтээр өмгөөлж хамгаалсан байлаа. Өнөө цагт намын дарга нарын цүнхийг хэн идэвхитэй барьсан нь төр засагт албан тушаал авдаг гаж үзэгдэл газар авсныг ард түмэн шилэн цонхоор харж байгаа. Аливаа хүн албан тушаал авч болно. Гэхдээ албан тушаалтай боллоо гээд хэнийг ч доромжлох эрх байхгүй. Зөрчлийн хууль удахгүй хэрэгжиж эхэлнэ. Харин Шилэн Цогоо зөрчлийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө амжиж өнөөгийн парламент сөрөг хүчин хийж байгаа ганц дайчин О.Баасанхүүг доромжлов уу?  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    үнэн
    2017 оны 05 сарын 25
  • Gana
    Zanalhiileed baigaa yum uu haashaa yum? Iim l yumnuud bidnii deer bn geed bodhoor gutamshig guniglal... heleh ug ch oldohgui yum. Sogtuudaa ch jirgechihsen yum uu chaavaas. Yer ni ded saidiin herreg yu bgaa yum be?
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • 001
    Хүнийг нэрээр нь оролдож доромжилсон хүн ч дээ ямар шүү түвшний амьтан гэдгээ сурталчилсан парлийсан хар орк л байна
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН
    ШИЛЭН ЦОГОО НАМЫН ДАРГЫН БӨГС ДОЛООЖ ДЭД САЙДЫН СЭНТИЙД ЗАЛАРСАН ШҮҮ ДЭЭ. АРД ТҮМЭН МЭДНЭ ХЭ ХЭ
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
    • Зочин
      үнэн
      2017 оны 05 сарын 24
Сонин хачин