Монголчууд бид Африкаас дор орно гэж байх уу?
2017/05/24

Монголчууд сарын дараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн монголчууд бид шинэ зууны хөгжлийн жолоогоо атгуулах хүнээ зөв сонгох эгзэгтэй мөчид ирлээ. Энэ цаг үед ерөнхийлөгч ер нь боловсролтой хүн байх ёстой юмуу, эсвэл сэтгэл байхад боловсрол хамаагүй юмуу гэсэн хэлэлцүүлэг сошиал сүлжээ болон олны дунд өрнөж байна. Нэр дэвшигчдийн боловсролын талаар янз бүрийн байр суурь, сэтгэгдлүүд харагдах юм. “Их гүрэнд их , дунд зэргийн улсад дунд, бага буурай улсад бага боловсрол л хаваасаг” гэсэн постууд ч явж байх юм.

Тэгвэл ер нь бидэн шиг бага буурай орнууд ямар хүнээр төр бариулдаг, ямар шалгуураар ерөнхийлөгчөө сонгодгийг зарим бүс нутгийн улсуудаас хармаар байна.   

Төр улсаа төвхнүүлээд зуун жил ч болоогүй ядуу буурай Африкчууд хүртэл ерөнхийлөгчөө сонгоход боловсролыг нь хардаг байна. Африкийн эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж байгаа 10 улсын ерөнхийлөгчийн боловсролыг жишээ болгон үзүүлье.

Бенины ерөнхийлөгч Томас Бони

Францын Орлеаны их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан.

Мароккогийн хаан Мохаммед VI

Францын София Антиполисийн их сургуульд хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан.

Малавигийн ерөнхийлөгч Петер Мутарика

Лондоны их сургуульд хуулийн бакалавр, Иэлийн их сургуульд хуулийн магистр болон докторын зэрэг хамгаалсан

Зааны ясан эргийн ерөнхийлөгч Аласани Уотра

Пенсильваний их сургуульд бакалавр, эдийн засгийн ухааны магистр, докторын зэргийг хамгаалсан

Кенийн ерөнхийлөгч Ухурү Кениата

АНУ-ын Амхэрст их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Улс төрд орохоос өмнө банкинд ажиллаж байв.

Этиопын ерөнхийлөгч Мулату Теском

Бээжингийн их сургуульд бакалавр болон хууль зүйн ухааны доктор

Мавританын ерөнхийлөгч Амена Гуриб

Британийн Эксетерийн их сургуульд химийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Малигийн ерөнхийлөгч Ибрахим Бобакар

Түүх болон улс төр судлалын магистр зэрэгтэй

Того улсын ерөнхийлөгч Фауре Ганасингбе

Гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон энэ хүн Парисын их сургуульд санхүүгийн менежментээр бакалавр, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан

Либерийн ерөнхийлөгч Эллэн Жонсон

АНУ-ын Мэдисоны их сургуульд санхүүгийн бакалавр, Харвардын Жон Кеннедигийн Төрийн удирдлагын сургуульд төрийн захиргааны магистрын зэрэг хамгаалсан.
Ийнхүү АНУ, Европт боловсрол эзэмшсэн эдгээр Африкийн удирдагчдаас харахад л улс орнууд ядуу буурай гэлтгүй төрийн тэргүүнээ өндөр шалгуураар сонгодог байна. Монголчууд бид тэгвэл Африкийн улсуудаас дор орно гэж арай байхгүй байлгүй дээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (21)

  • Zochin
    dordoh u deerdeh u gdgiig ene songuliar l medne dee odoo ch neeh medegdeed shalih ym alga
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zochin
    Sarin daraa hen n garj hen n unah bol gehs aij bn shuu medleggui bolovsrolgui buh zuiliig mungur hemjdeg negen turd garval ch hetsuuhen l blh bh shuu manai ornii ireedui shalaar neg gedeg shig mun ch hetsuu bno doo
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zochin
    En ih tom soyol irgenshiltei bid Afrik ulstai haritsuulagdana gj henii tolgoind ordog sanaa ve ? Uls oron chin muhul dere tulj bn ta bugd jaahan seheeredhech zarim neg n neree tatdag boloosoi
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • ХАХАХА
    Улс эх оронд минь мэдлэг боловсролтой хүн ховор болоо юу даа. 10n жилийн хүүхдүүд нэр дэвшээд байхыг бодход хахаха
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Үнэн
    Улс эх орныхоо сайн сайханы төлөө ард түмэн дээд мэдлэг боловсролтой хүнийг л сонгох нь зүйтэй шүү дээ. Үнхээр л саййн сайхан амьдрыл гэж бодож байгаа бол тэр 10 нь жилийн хүүхдийн боловсролчгүй хүмүүсийн юунд нь итгэл хүлээлгэх гэж.
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • иргэн
    Монгол улс боловсролгүй ерөнхийлөгчтэй болвол ямар үр дагавар гарах нь тодорхой биш гэж үү.
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • zochin
    тийм шүү энэ чухал мөчид улс оронд минь мэдлэг боловсрол нэн чухал юмаа.
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • иргэн
    энэ чухал цаг үед улс эх орон минь хулгайч , хууран мэхлэгч хүмүүсээр юу хйилгэхэв дэ. Бид бүхэнд өндөр боловсролтой хүн л хэрэгтэй шүү дээ.
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Монгол улс боловсролгүй ерөнхийлөгчтэй гэж дуудуулахыг бий хувь даа зөвшөөрөхгүй байна
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • hasaa
    Bid mash chuhal songolt hiine.Hamgas chuhal ni bolowsrol baigaa ym
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Иргэн
    Bolowsrol ch chuhal shvv
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Боловсрол чухал гэдгийн АНУ ч биш дэлхийн бусад улсууд нотлож байна.Монголчууд бид ч боловсролтой ерөнхийлөгтэй болмоор байна.Иймээс нэр дэвшигчидээс хамгийн боломжит хувилбар бол Энхболд юм.
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин
    Боловсрол гмэдлэгийн хэмжээгээрээ сэтгэж хийж бүтээнэ.Шулуухан хэлэхэд Улс төрд олон жил байр сууриа алдалгүй байж чадсан.Ажлын туршлага гадаад харилцаа,эдийн засгийн өндөр мэдлэгтэй Энхболдыг сонгох нь зөв.
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Jenko shig боловсролтой хүн ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад Монголын боловсролын салбар ямар байгааг асуух хэрэг байна уу? Тэгээд та гараад тэрийг шийдвэрлэнэ гэхээр бүүр ч хэрэг алга!!!!
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Монгол Улс
    Бид ямар боловсрол эзэмших боломжгүй оронд амьдраад байгаа биш хүн бүрийг бичиг үсэгтэй болгохоос авхуулааал өвөг дээдэс минь хичээжил байсан харин одоо өөрсдийгөө нэг хардаа залхуу эрдэм мэдлэгийг үнэлэхээ больж
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Мэдлэг боловсролтой хүмүүс цөөхөн болсон болохоор боловсролыг чухалчлахгүй байх шиг байна даа
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • хаахх
    Хүний амьдрал богино туулах зам урт, саад тотгор ихтэй. Хүн үзсэн харсанаараа амьдралын ухаан сууж болно. Аа гэхдээ амьдралын ухаантай хүн боловсролгүй бол зөвхөн үзсэн харсан зүйлээрэй асуудалд хандана. Аливаа асуудалыг олон талаас харж шийдвэр гаргадаг болохын тулд бидэнд боловрол хэрэгтэй залуусаа!!!!
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Иргэний индэр
    Боловсрол гэдэг бол хулгайлж үл болох оюуны асар том өмч хөрөнгө.Ийм нөөц бололжоотой оюуны цуцашгүй хөрөнгөтэй хүнийг бид төрийн тэргүүнээ болгож сонгох ёстой.Монголын ирээдүй бидний гарт байна.Боловсролыг эрхэмлэж сонголтоо зөв хийцгээе!!!!
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Хүн
    Хүн гэдэг адгуус 2 юугаараа ялгаатай вэ? 2уулаа уураг тархитай гэхдээ хүн хөгжиж суралцаж өсөн дэмжиж илүү их боловсорч байдаг. Одоо харин хүн адгуус 2 юугаараа ялгаатай вэ?
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • шүүмжлэл
    яаж өлсөж үхэхгүй байх вэ? гэсэн бодлоос өөр бодох бодолгүй улстай жишигдэж байх ч гэж дээ. Боловсрол ямар чухал болохыг энэ мэт ядуу бурай, өндөр хөгжилтэй улсын удирдагчидаас харж болхоор байна.
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Бид боловсролыг эрхэмлэж зөв ерөнхийлөгчөө сонгож чадвал биднийг Африктай үл харьцуулаж болно
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
Сонин хачин