Монгол төрийн тэргүүний босго өндөр
2017/05/24

Монгол төрийн үүсэл хөгжил МЭӨ 209 онд байгуулагдсан Хүннү гүрний хаан Модун Шаньюйгаас эхтэй гэж үздэг. Хүннү гүрний хаан Шаньюйгаас эхлэн төрт ёсны уламжлал тогтсон бөгөөд 1189 онд Тэмүүжин хамаг монголын хаанаар өргөмжлөгдөх үеэс Монголын төр ёсны хөгжил харцангуй шинэчлэгдэн нүүдэлчдийн  нийгэм, улс төр нь бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлогтой, Монгол төр өөрийн түшмэдээ хатуу шалгуураар бэлтгэж, шалгаруулдаг системтэй болсон байдаг.

Түүхчид Хүннү гүрнийг үүсэн байгуулагдсан үеэс эхлэн Монгол төр

Алтан хайрцгийн бодлого

Алтан жолооны бодлого

Алтан аргамжааны бодлого гэсэн гурван бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг.

“Алтан хайрцгийн бодлого” нь Монголын Их хаадын боловсруулж үе дамжуулан хэрэгжүүлж ирсэн төрийг удирдан жолоодох арга ухаан, гадаад улс орнуудтай харилцах дипломат үйл ажиллагаа, цэрэг дайны хэрэг зэрэгтэй холбогдох төрийн бодлогын хамгийн эрхэм чухал чанд нууцлагдсан хэсэг байв

Харин “Алтан аргамжааны бодлого” нь Монголын төрийн бодлогын чухал хэсэг бөгөөд Төрийн бодлогын гадаад харилцаанд хамаарах хэсгийг төлөөлөн илэрхийлж ирсэн байна. Хүннү гүрнээс эхэлсэн Монголын төрийн гадаад бодлогын гол чиглэл болж байжээ.

Гурав дахь бодлого буюу Алтан жолооны бодлого нь улс орны дотоод дахь нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалтыг удирдан хөтлөхөд чиглэсэн төрийн тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлыг хамгаалж бэхжүүлэх, шашны талаар явуулах, нийгмийн эдийн засгийн ололтыг хамгаалах, гэр бүлийг бэхжүүлэх, удмын сангаа хамгаалах, нийгмийн дэг журам, халамжийн тогтолцоо, байгаль орчноо хамгаалах цогц бодлого юм.

Энэ шалгуурыг давах өндөр боловсролтой хүнээ Төрийн тэргүүнээр тодруулдаг байсан монголчууд тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгох гэж байна.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат чамгүй өндөр боловсролтой нэгэн байсан. Тэрээр Ленинград хотын уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн инженерээр төгсөж техникийн ухааны дэд эрдэмтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор профессор цолтой. Харин удаах Ерөнхийлөгч Н.Багабанди мөн л Ленинград, Украин, Москва зэрэг ОХУ-ын хотуудын шилдэг их дээд сургуульд хүнсний технологич инженер мэргэжил эзэмшсэн нэгэн.

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч мөн адил хойд хөршид боловсрол эзэмшиж, Их Британид боловсролоо дээшлүүлжээ. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Льевовын цэрэг улс төрийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, алдарт Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан нэгэн юм.

Энэ бол 1990-ээд оноос Монголын төрийг удирдаж ирсэн Ерөнхийлөгчдийн боловсролын түүх, монголчуудын бахархал юм. Тэдэнтэй ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулиудад монголын нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүд өрсөлдөж байв. Тэд бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч доктор профессор Л.Түдэв, хуучнаар ЗХУ-ын Новосибирскийн их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор Р.Гончигдорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, монгол судлаач Л.Дашням нарын хүмүүс. Энэ бол Монгол Төрийн тэргүүний босго өндөр гэдгийг харуулсан том жишээ.

Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дунд боловсролтойгоо энгийн үзэгдэл мэт тайлбарлаж, улс орны эдийн засагт хамгийн их дэм өгөх ёстой байсан төмөр замын төслийг олон жилээр чөдөрлөж, төслийн хөрөнгөөс мөнгө завшин, гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Сургууль сольж хольж явсан, туйлбаргүй загнаснаа нуусан, ард түмнээ хууран мэхлэгчид өрсөлдөж байна.

XXI зуун бол оюун ухаан, техник технологийн хөгжлийн он жилүүд. Энэ зуун монголчуудаас техник технологийн хөгжлөөс алхам ч хоцрохгүй байхыг шаардаж байгаа. Хэрвээ хоцрох аваас хөгжлөөр дахин хэдэн арван жил хойш ухрах болно. Цаг үе харин монголчуудаас төрд бэлтгэгдсэн, төрийн ажилд нухлагдсан, ачааны хүндийг үүрч, гадаад ертөнцтэй ухаалаг харилцдаг, боловсролыг дээдэлдэг Төрийн тэргүүнтэй байхыг шаардаж байна.

Төрийн тэргүүнд тавигдах наад захын шалгуурыг давахгүй хүмүүсээс нийгэм ард түмний төлөө гарах халуун дулаан сэтгэлийг хүлээгээд нэмэргүй нь тодорхой. Олон зууныг дамжин ирсэн ном судар, өвөг дээдсийн сургаальд “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” гэсэн хэлц үг байдаг. Монголчууд төрт ёсоо эртнээс эмхэлж, эрхэмлэж, хэнийгээ төрд зүтгүүлэх вэ гэдгийг бодлого, ухаанаар шийдэж ирснийг энэ үг гэрчилдэг. Энэ удаа ч монголчууд олон зууныг дамжин хадгалагдаж ирсэн төрд бэлтгэгдсэн, төрд зүтгэсэн боловсролтой нэгнээ дэмжих нь чухал билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (14)

  • Зочин
    Очирбат Элбэгдорж гээд боол заяатай гарал үүсэл нь тодорхойгүй юмнууд гарч Монголын төрийг бузарласан
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • bold
    songolt alga
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • ЗУлаа
    Төрийн наад захын боловсролын шалгуурыг давахгүй хүмүүс яааж төрөө удирдах вэ дээ
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Gallaa
    Bolowsrol bol nomer 1t baih zuil bolowsrolgv eronhiilogch ulsaa hedii sn udirdaj gene dee
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • dtetet
    Eh delhiin Mongol orond torsondoo bi bayarladag. Gehdee Mongol orniig min suiruulj medeh ulaan tarhi ugaagch bayan Jenko yurunhiilugch bolj bolohguie. Manai uls neeree l uls turuusuu bolj ganhaj unah hemjeend orchihson bhad Jenko bol tulheed hayna uu gehees sergeej chadahgui l bolow uu
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Оогий
    Ерөнхийлөгч хүн гэуж ямар байх ямар шалгуурар ерөнхийлөгч болох гэдгээ төрд гарах гэж хүмүүс мэдмээр сэн дээ
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • dash
    bolovsrolgui hun hulgui dalaid jiwj bgaatai adil bugdiin ard hotsorj yavna. mongol ornoor min togolj hamag gazriig min zarj hamag baylagig min uhaj buh hurunguu avaad ter singa makaodoo esul oros avgaigaa dagaad yavj medheer luiwarchindaa Jenko bol
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Амараа
    Төрийг удирдах хүн ард түмнээсээ долоон дор боловсролтой бол яааж улс минь хөгжих билээдээ
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зоогий
    Боловсрол бол үнэхээр чухал. БОловсролгүы атлаа ерөнхийлөгч болно гэдэг утгаагүй зүйл. ИЙмээс ард түмэн минь зөв сонголт хийнэ гэдэг итгэж банйа
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Ари
    Төрийн тэргүүнээ шалгуураар шалгах хэрэгтэй. Мэтгэлцүүлэх хэрэгтэй. Бүх улс гүрнүүд хүртэл боловсролын түвшинг хардаг биздээ.
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • huchee
    MEDLEG BOLOVSROL 1
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Gantig
    Manai uls Guren bhaasaa ehleed ard tumen min medleg bolowsroltoi huneer udirduulj ted nartaa bas mash undur shaardlaga tawij songoj bsn bn shuu dee. yagaad bid deer uyees ulamjlagdan irsen shalguuriig tavij bolohgui gj. ard tumen min bugdin hucheer negdej bolowsrol chuhal gedgiig batlan haruulah heregtei shuu.
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zaya
    arail denduu sanagdaal bgaamdaa yagaad bolovsrolgui humuus iim bdiin boldoo bolih hergeteishdee
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • Ochiroo
    Turiin bosgo undur baigee hen durtai biznesman tegj amarhan erunhiilugch bolchihgui bailguidee gvi beilduidee sanal niilhgui bnaa
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
Сонин хачин